хайрын тухай

2013-02-25 - сүлжээ

Лекц. 14  
 
КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭ, ТҮҮНИЙ АНГИЛАЛ, ТОПОЛОГИ
 
Мэдээлэл харилцан солилцох, мэдээллийг олон хэрэглэгч дундаа хамтарт хэрэглэх,
Компьютерийн төхөөрөмжүүдийг алсын зайнаас удирдан ажиллуулах зорилгоор хоёр
буюу түүнээс дээш тооны комьютерүүд нь тодорхой техник хэрэгсэл, болон протколоор
хоорондоо холбогдсныг компьютерийн сүлжээ гэнэ.  
Компьютерийн сүлжээг хамтрах хүрээгээр нь үндсэн 3 хэсэгт хуваадаг. Үүнд:
1. LAN (Local Area Network)
2. MAN (Metropolitan Area Network)
3. WAN (Wide Area Network)
 
LAN буюу локал сүлжээ нь ямар нэг байгуулгын дотоод компьютерийн сүлжээ юм.
Энэ нь нэг буюу цөөн тооны байрилгуудын хооронд байна. Анх дотоод сүлжээнд
холбогдох компьютерийн тоо болон түүний хамрах хүрээ хязгаарлагдмал байсан.
Тухайлбал: 1980-аад онд хоорондоо 185 метр хүртэл алслагдсан 30 гаруй
компьютеруудийг хооронд нь кабелиар холбож байжээ.  
 
 Хэд хэдэн локал сүлжээ нийлж MAN-ийг үүсгэнэ. Энэ нь газар зүйн байрлалын хувьд
10-100 км-т байх бөгөөд ихэвчлэн хотын нэгдсэн нэг том сүлжээ байна. өндөр хурдын
холбоотой байх бөгөөд ихэвчлэн шилэн кабель ашиглана.  
 
 WAN гэдэг нь MAN-уудаас бүрдэл болно. 100 аас дээш км байх ба хотууд, улс болон
тив хороондыг холбосон сүлжээ юм. Энэ нь Internetwork ийн орчинг үүсгэх бөгөөд WAN
ын нэг жишээ бол Интернэт юм. Телефон утас, түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын
тусламжтай тавган антен зэргийг ашигладаг.  
 
Компьютеруудыг хооронд нь холбох хэлбэрийг сүлжээний тополги гэдэг.  
Дараах үндсэн 3 топологи байна.
A. Star
B. Bus
C. Ring
Star  холболтын үед бүх компьютерүүд толгой буюу сервер компьютер буюу
сүлжээний HUB-д холбогддог. Мэдээлэл нэг компьютерээс нөгөө компьютеруу заавал
сервер компьютеj буюу HUB аар дамжиж хүрнэ. Иймд сүлжээний сервер компьютер буюу
HUB эвдэрсэн тохиолдолд сүлжээ ажиллахгүйд хүрнэ. Сүлжээнд шинээр компьютер холбох
болон нэг компьютер эвдэрсэн тохиолдолд  сүлжээнд бэрхшээл учрууллахгүй, төвлөрүүлэн
удирдах болон хянахад тохиромжтой.  
  Bus холболтын үед бүх компьютерийг нэг шугам буюу кабелд цуваа байдлаар
холбоно. Холбоход хялбар, өргөтгөхөд амархан, харин харьцангуй удаан, сүлжээнд алдаа
гарсан үед түүнийг тусгаарлахад амаргүй. Кабель тасарсан үед сүлжээ ажиллахгүй.  
  Ring холболтын үед бүх компьютерүүд цагираг хэлбэрээр холбогдох тул төгсгөл гэж
байдаггүй. Олон тооны хэрэгдэгч холбоход бололцоотой, харин сүлжээнд өөрчлөлт хийх
үед сүлжээг бүхэлд нь таслах шаардлага гардаг.  
 
Локал сүлжээг өргөтгөх
Локал сүлжээ дараах хэсгүүдээс тогтоно. үүнд:  
•  Компьютерүүд /Сервер, хэрэглэгчийн/ •  Кабель
•  Сүлжээний карт
•  Сүлжээний программууд  
•  Коннектор
•  HUB
Сервер компьютер нь хэрэглэгчийн компьютерийг бодвол хүчин чадал сайтай байх
шаардлагатай ба түүн дээр серверийн программуудыг суулгасан байдаг.  
Хэрэглэгчийн комьютер нь дотоод сүлжээнд  холбогдсон ердийн компьютер байж болно.
Үүнийг заримдаа workstation гэдэг. өнөөдөр төрөл бүрийн зориулалттай 2200 гаруй
төрлийн калель байна. Компьютерийн сүлжээнд хэрэглэгддэг кабелиудыг үндсэн 3 хэсэгт
хувааж үздэг.
1. Коаксиал
2. хос утсан
3. Оптик
Коаксиал кабель нь хямд бөгөөд найдвартай ажиллагаатай тул нэг хэсэг өргөн ашигладаг
байсан. Хатуу зэс утсан эсвэл багцалсан  төмөр утсан голтой, торон металл утсаар
бүрхэгдсэн, гадна талаараа тусгай хамгаалалтын бүрхэвчтэй байна. Коакиал кабель нь 2 янз
байна.  
A. Нарийн /thinnet/
B. Бүдүүн /thicknet/
Сүлжээний карт/Network Interface Card/ нь компьютерийн motherboard дах slot дээр суудаг.
Сүлжээний карт болгон MAC хаягтай. Энэ MAC хаяг нь хэзээ ч давтагдахгүй. МАС хаяг нь
6 byte байна. Эхний байт нь үйлдвэрлэгчийн код, дараагийн 3 байт нь бүтээгдхүүний сериал
номер байна. Жнь: 11-А0-17-3D-BC-01 сүлжээний карт нь компьютер кабель хоёрыг холбох
үүрэгтэй. Сүлжээний картыг инсталл хийхдээ interrupt-ийн дугаар, оролт, гаралтын портын
хаяг, санах ойн хаягийг компьютерийн бусад төхөөрөмжтэй давхцуулахгүйгээр тохируулга
хийх хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үеийн сүлжээний карт нь Plug And Play технологийг
ашигласан тул компьютер автоматаар тохируулга хийх болсон.  
Сүлжээний картыг кабельтай холбохын тулд коннектор хэрэглэдэг.  
 BNC connector /Thinnet кабелийг холбоход/
 DIX  connector /Thichnet кабелийг холбоход/
 RJ-45 connector /UTP кабелийг холбоход/
Сүлжээний программууд гэдэг нь сүлжээний дээд түвшиний болон сүлжээний драйвер
программууд орно.  
Сүлжээний дээд түвшний программ нь хэрэглэгч сүлжээг ашиглах боломжийг олгоно.  
Сүлжээний драйвер программ нь сүлжээний дээд түвшиний программууд болон сүлжээний
карт хоёрыг холбон тэдгээрийн ажиллагааг хангах үүрэгтэй.  
Дотоод сүлжээний хамгийн чухал төхөөрөмж нь HUB юм. Сигналыг өгөх зориулалттай.
Hub нь олон порттой байна. 4, 8, 16, 24  гэх мэт. Компьютерыг HUB ашиглан дотоод
сүлжээнд холбохдоо кабелийн нэг үзүүрийг Hub ийн нэг портонд, нөгөө үзүүрийг
сүлжээний картанд холбодог.
 
LAN сүлжээнд хэрэглэгддэг төхөөрөмжүүд:
•  Repeater
•  Bridge
•  Router  
•  Switching Repeater   гэж тэмдэглэдэг.
 Bridge                     Router                  Switching    
Repeater нь кабелиар алсын зайнд сигналыг дамжуулахдаа өсгөх кориулалттай
хэрэглэгддэг. Жнь: UTP кабелиар сигналыг найдвартай дамжуулах урт нь 100м байдаг.
Тэгвэл 100 метрээс хол зайнд компьютерийг кабелиар холбохдоо Repeater ийг ашигладаг.
Thichnet кабелиар сигналыг найдвартай  дамжуулах урт нь 500м, харин repeat ийг
ашигласнаар харьцах хамгийн гол зай нь 2500 м болно. Иймд 4 өөс олон Repeater ашиглах
боломжгүй. Repeater нь оролт гаралтын зөвхөн нэг нэг порттой. Хоёр өөр технологитой
сүлжээнд ашиглах бололцоогүй, зөвхөн ижил төрлийн сүлжээнүүдийг холбоход хэрэглэнэ.
Сигнал өсгөх зорилгоор цахилгаан холбоо, радио релейд өргөн ашигладаг. OSI загварын
физик түвшинд ажилладаг.  
Bridge нь OSI загварын II түвшинд ажилладаг. Хоёр өөр LAN ыг холбож нэгтгэх үүрэгтэй.
Дээрх 2500 м ийн хязгаарын зайг ихэсгэх өөр нэг төхөөрөмж нь Bridge юм. Хэрэв давтагч нь
сигналыг бүх портоороо дамжуулдаг бол гүүр нь түүнийг шүүдэг.  
Finding- хүрэх хаягийг олно.  
Filtering-нэвтрүүлэх эсвэл буцаах эсэхээ шийднэ.
Router нь OSI загьарын III түвшинд үүргийг гүйцэтгэнэ. Сүлжээний өгөгдөл дамжуулах
хамгийн оновчтой дөт замыг зааж чиглуулдэг.  Хоёр сүлжээг холбож болох олог замууд
байдаг. Сүлжээгээр явуулхад бэлэн болон багцлагдсан мэдээллийг пакет гэдэг. Пакет нь
илгээж буй болон хүлээн авах комьютерийн хаяг, мөн дамжигдах мэдээллийг агуулдаг.
чиглүүлэгч нь сүлжээнд холбогдсон бүх компьютерүүдийн хаяг, өгөгдлийн сүлжээгээр явах
чиглэл зэрэг мэдээллийг агуулдаг. Сүлжээний логик хаяг буюу IP address ийн тусламжтай
зам сонгоно.  
IP хаяг нь 4 байт байх бөгөөд, цэгээр тусгаарлагдана.
Жнь: 192.1689.1.59
IP хаягийг Inter NIC/ Internet-ийн төв/ ээс тодорхойлж байдаг. Манай улс APNIC ээс авна.
IP хаяг нь Network address+Host address Network address ийг InterNIC-с, Host address
Network administrator олгоно.  
 
Ip хаягийг 5 ангилалд хуваана.
1-126:     Class A IP address:Network 1 byte, host 3 byte
1.0.0.0 to 126.0.0.0          Total 16.774.124 host address  
 
128-191: Class B IP address: network 2 byte, host 2 byte  
1.0.0.0 to 191.254.0.0      Total 65534 host address  
 
192-223: Class C IP address:network 3 byte, host 1 byte  
192.0.1.0 to 223.255.254.0 Total 254 host address    
     
224-239: Class D IP address:224.0.0.0 to 239.255.255.254
 
240-255: Class E IP address:224.0.0.0 to 247.255.255.255
 
 
 
 
IP address  Network address  Host address  Class   
56.81.38.28  56  81.38.28  A  N.H.H.H
137.89.15.88  137.89  15.88  B  N.NH.H
200.77.32.61  200.77.32  61  C  N.N.N.H
 
IP хаягтай хамт Subnet Mask явагдана. Хэд хэдэн сүлжээнд хуваагдсан нэг сүлжээнд дээрх
host ийн дугаарыг хэлнэ.  
A class 255.0.0.0
B class 255.255.0.0
C class 255.255.255.0
 
C class дээр 4 бүсэд хуваагддаг.
Бүс бүрт ойролуцоогоор 32 сая хаяг байрлана.  
194.0.0.0 to 195.255.255.255 Европод  
198.0.0.0 to 199.255.255.255 Хойд Америк  
200.0.0.0 to 203.255.255.255 Ази болон Номхон далай  
 
Gateway буюу шлюз
Хоёр өөр технологитой сүлжээнд болон микрокомпьютерүүдийг мини болон өндөр чадлын
компьютерүүдтэй холбоход хэрэглэнэ. Нэг төрлийн сүлжээний өгөгдлийг өөр төрлийн
сүлжээний өгөгдөл болнон хувиргадаг.   
 
 
 
     
 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
сонирхолтой, чөлөөт сэдэв
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. erka
. Daimond
. Bymba
© хайрын тухай



:-)
 
xaax