хайрын тухай

2013-02-25 - интернэт

Интернэт гэж юу вэ?

Интернэтийг тодорхойлно гэдэгмаш төвөгтэй. Интернэт нь асар их мэдээлэл агуулахаас гадна танд тулгарсан асуудлыг хамгийн бага зардалаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт гол агуулга нь оршиж байгаа юм. Үнэндээ интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Тэгэхдээ дэлхий дахиныг хамарсан олон компьютерийн сүлжээ гэдэг нь бидэнд чухал биш. Харин бидэнд ашиглаж болох шинэ орчин гэдэг нь чухал юм. Хэдий тийм боловч интернэт нь олон нийтийн хэрэглэгдэхүүн учраас шүүмжлэлтэй хандах тал байж болно. Интернэт нь:

·         бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ

·         хамтын харилцаа холбоо

·         мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжуудкомпьютеруудын холболт юм.

Интернэтийг ашигласан болон ашиглаж байгаа хэдэн жишээ дурьдая.

Бээжингийн хоёр оюутан, аюулт өвчний улмаас үхлийн ирмэгт тулаад байсан охинд бүх дэлхийн анхаарлыг хандуулснаар эмч нар түүний өвчнийг оношлон эмчлэхэд нь Хятадын эмч нарт тусалжээ.

Канадын нэг хүү компьютер ашиглаж сурч байхдаа Японы нэг охинтой интернэтээр танилцаж Е- мейл захидлаар харилцдаг болоод хожим нь гэргийгээ болгон авчээ.

Нью-Йоркийн нэг иргэн шинэ газар сууриших хүсэлд хөтлөгдөн байхдаа Санта Круз хотын амьдралын нөхцөл, боломжийг өөрийн гэрээс ч гаралгүй судалж чаджээ.

АНУ-ын Айова хотын нэг эр одоо Бразил улсад амьдарч байгаа төөрсөн төрлөө олж авчээ.

Гадаад орнуудад сурч ажиллаж байгаа монголчууд сонин хэвлэлийн материалыг шууд уншиж, улс орныхоо амьдрал, үйл явдлыг өдөр дутам мэддэг болжээ. Оюутан сурагчид өөрт хэрэгтэй сэдвээр унших материалыг аль байгаа газраас нь авч уншдаг, бие дааж гүйцэтгэсэн ажил, даалгаварын биелэлтийг профессор багш нартаа интернэтээр явуулдаг болжээ.

Энэ бүхэн интернэтийн ачаар л боломжтой болсон ба хүн төрөлхтний сэдэж олсон хамгийн том, эдгээрт туслах ганц цахилгаан холбооны систем нь интернэт юм.

1.2 Интернэтийн үүсэл

Интернэтийн үүсэл нь 1968 оноос одоог хүртлэх хугацаанд яригдах тул бусадтай харьцуулахад түүний түүх үнэндээ бага юм.

Интернэтийн үндэс улбааг 1968 онд Сүлжээний Дэвшилтэд Шинжилгээ Судалгаа Төлөвлөлтийн Агентлагын Депензийн салбарт бий болгожээ.

Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог ажгуу. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн сүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.

Энгийн сүлжээ

Харин одоо интернэт нь Эзэмшигч (Host). Өртөө (Router), Үйлчлүүлэгч (Client)  ба Холболт (Connection) гэсэн хэсгүүдээс тогтсон нарийн систем юм. Эзэмшигч болон Үйлчлүүлэгч компьютерийг энэ бүлэгт хожим тайлбарлана. Одоохондоо таны компьютер ”Үйлчүүлэгч” гэсэн ангилалд хамаарагддаг гэж ойлгож болно. Таны компьютерээс аливаа өгөгдөл мэдээг ”багц” хэлбэртэй дамжуулна. Энэ багцыг, таны өгөгдлийг агуулж бас очих болон буцах хаягийг асуусан дугтуйтай адилтгаж болно. Таны компьютер, бүр нарийвчлан хэлбэл түүний програмын систем таны өмнөөс энэ багцыг бэлтгэдэг юм.

 Интернэтийн холболт

Өртөө (Router)нь интернэтийн гол зангилаа цэгүүд дээр байрлуулсан тусгай төхөөрөмж юм. Олон зуун замын уулзвар дээр байрласан өртөө лүгээ адил ажилладаг болохоор нь өртөө гэж орчуулж нэрлэхээр шийдсэн юм. Өртөө нь таны компьютерээр дамжуулж байгаа илгээмжээс очих хаягийг уншаад зөв чиглэл рүү нь цааш дамжуулах үүрэгтэй байдаг. Зарим үед таны илгээмж хэд хэдэн өртөөгөөр дамжиж байж очих газартаа хүрдэг юм.

Холболт (Connections). Нэг хэрэглэгчийг нөгөө хэрэглэгчтэй хэрхэн холбож байгааг тодорхойлсон нэр томъёо юм. Энгийн хэрэглэгчийн хувьд найдвартай сайн холбоо байдаг гэдгийг мэдэх нь хангалттай юм. Иймд интернэтийн холболтын асуудлыг дэлгэрүүлж ярихгүй үлдээе.

 Дээр үзсэн хоёрхон компьютертэй систем нь маш энгийн хялбар тохиолдол юм. Интернэтэд хоёр компьютерийг холбосон дамжуулагч утасны оронд хэдэн арван компьютер оролцсон байж болох холболт байдаг байна. Жишээлбэл: Хоорондоо 5000

км шахам зайтай газарт байгаа А ба Б хоёр компьютер хоорондоо ”ярихыг” хүсч байна гэе. А ба Б хоёр компьютерийг холбох зам олон хэсгээс тогтсон байж болно. Нэг компьютерээс дамжуулж байгаа өгөгдөл нөгөө компьютерт хүрэх замдаа 5000 км биш түүнээс хэд дахин их урттай зам туулах шаардлагатай ч байж болно. Гэхдээ энэ бүхэн нь хэрэглэгч бидэнд үнэхээр хамааралгүй, харин миний явуулсан өгөгдөл тэнд хүрнэ гэдгийг л мэдэж, итгэж байхад хангалттай юм.

Интернэт дахь хоёр компьютерийн холбоо

Микро процессор зохиогдож хэрэглэгдэх болсон 1980 –аад оны компьютерийн техникийн чухал хөгжилт нь интернэтийн цаашдын хөгжилд мөн нөлөөлсөн байдаг. Энэ үед интернэтэд холбогдсон компьютерийн тоо энэ үеэс өмнө байсан хэрэглэг&divi


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 5 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
сонирхолтой, чөлөөт сэдэв
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. erka
. Daimond
. Bymba
© хайрын тухай



:-)
 
xaax