хайрын тухай

2013-02-04 - хайрын шүлэг

Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье
Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

Эмэгтэй хvн гэдэг эрхэмсэг орших тэнгэр элч
Эмэгтэй хvн гэдэг элгэндээ тэврэх vртэй дагина
Эмэгтэй хvн гэдэг энэрэл хайрын бурхан
Эмэгтэй хvн гэдэг энэ орчлонгийн хатан

Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон
Дэргэд минь ирээч гэж тvvнийг бүү зовоо
Дэргэд нь очих юмсан гэж өөрийгөө бүү зовоо
Түүндээ хайртай гэж бас бүү хэл
Тэр чамд хайртай гэхдээ жаахан л хүлээ

Би хунгаа үдэж хөлдөж хоцорсон нуур
Би хуруунаас мултарч зэвээр гагнагдсан бөгж
Би хайрандаа уйлж чамруу хийссэн навч
Би чимээгүй шаналж гуниглах тавилантай нэгэн

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-09-12 -
Бичсэн: Зочин
зүгээр л хэн нэгнийг хайрлана гэдэг нь заримдаа шийтгэл заримдаа аз жаргал байдаг. Гэхдээ хэн нэгнийг хайрлаж байснаас хэнд ч хамаагүй хайрлуулж байсан нь дээр. Зугатаад байгаа хайр луу тэмүүлээд шаналдаг нь хүний шунал зөрүүд зан байх. Зүгээр л мартах нь сайн арга боловч санасанаараа мартсан хүн бараг байдаггүй. Өөрийгөө өрөвдөн байж хэн нэгнийг хайрлаад дараа нь түүндээ зовлон гэж нэр хайрладаг. харин жаргалыг тэр болгон өөртөө бэлэглэх гэж хичээдэг нь ховор байх. Хэн нэгэнд хайрлуулаад түүндээ жаргал гэж нэр өгөөд дасан зохицоод үзвэл ямар вэ.хүмүүсээ
[Permanent Link]


Бичлэг: 9 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн
Миний тухай
сонирхолтой, чөлөөт сэдэв
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. erka
. Daimond
. Bymba
© хайрын тухай



:-)
 
xaax